images

II сард худалдаанд гарах “Galaxy S23” утасны үнэ 799 доллар байна

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2023-01-24


     Энэ жил худалдаанд гарах “Samsung” компанийн хамгийн сүүлийн үеийн утасны үнэ 799 доллароос эхэлнэ хэмээн reddit.com сайт мэдээллээ. Америкийн үүрэн телефоны оператор “Verizon” компанийн эх сурвалжид тулгуурласан гэх энэ мэдээллээр бол “Galaxy S23” загварын үнэ нь 2022 онд худалдаанд гарсан “Galaxy S22” загварынхаас төдийлөн өөрчлөгдөхгүй, 799 долларын үнэтэй байх гэнэ. Харин энэ цувралын дараагийн загвар болох “Galaxy S23+”-ын анхны үнэ 999 доллар, харин “Galaxy S23 Ultra” нь 1199 доллар байна хэмээн reddit.com бичжээ. Ирэх хоёрдугаар сарын 1-нд худалдаанд гарах “Galaxy S23” загварын шуурхай санах ой 8 гигабайт, тогтмол санах ой нь 128 гигабайт байх бол “Galaxy S23+”, “Galaxy S23 Ultra” загваруудын тогтмол санах ой 256 гигабайт байх гэнэ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.