Дуучин Бэйонсэ Дубайн тайзнаа гарахдаа украин дизайнерийн оёсон даашинзыг өмсөв
Анд нөхдийн мэдээ
2023-01-24
Дуучин Бэйонсэ Арабын Нэгдсэн Эмират улсын нийслэл Дубай хотод болсон арга хэмжээн дээр дуулахдаа Украины дизайнер Иван Фроловын хийсэн даашинзыг өмсчээ. Сүүлийн дөрвөн жил тайзан дээр огт гараагүй Бэйонсэ энэ удаа Дубайд нээгдсэн тансаг зэрэглэлийн “Atlantis The Royal Resort” амралтын газрын нээлтэд оролцсон нь энэ юм. Улаан ягаан өнгийн нимгэн даавуугаар хийж, мөнгөлөг өнгийн чимэг, болор, алтаар гоёсон энэ даашинзны үнийг сэтгүүлчид тодорхой болгож чадаагүй ч, үүнтэй ойролцоо даашинзны үнэ украин дизайнерийн албан ёсны вэбсайтад 2580 еврогийн үнэтэй байна хэмээн “Vogue” сэтгүүлд бичжээ. Анхны загвараа 2015 онд гаргасан дизайнер И.Фролов дайн байлдаантай хэдий ч эх орондоо байж бүтээлээ туурвидаг бөгөөд энэ даашинзыг ч Киев хотод хийсэн гэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.