images

“Аватар” киноны дараагийн ангид Чарли Чаплины ач охин тоглож байна

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2023-01-24


     Алдарт жүжигчин Чарли Чаплины ач охин Уна Чаплиныг “Аватар” киноны гуравдугаар ангид тоглуулж байгаа талаар уг киноны продюсер Жон Ландау мэдэгдлээ. Уна Чаплин уг киноны Наʼви омгийн ахлагч Варангийн дүрд тоглохоор болсон бөгөөд энэ нь бусад омгийнхныг бодвол эерэг дүр гэнэ. “Олон хүн сайнтай, муутай. Өөрийгөө муу гэж боддог хүн байдаггүй. Тэгэхээр хүнийг шууд муу гэж бодох нь өрөөсгөл юм. Наʼви омгийнхон дотор ч сайн нь байж болно. Варанг бол тийм дүр” гэж Ж.Ландау хэлжээ. Ч.Чаплины охин Жеральдин Чаплин болон Чилийн кино найруулагч Патрисио Кастилла нарын дундаас 1986 онд Испанийн Мадридад төрсөн Уна Чаплин нь 14 настайдаа анхныхаа кинонд тоглосон бөгөөд өнгөрсөн хугацаанд Их Британийн ITV, BBC, Америкийн HBO компанийн хэд хэдэн кинонд дүр бүтээгээд байгаа юм.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.