“Гладиатор” киноны үргэлжлэлд Рассел Кроу тоглохгүй
Анд нөхдийн мэдээ
2023-01-24
Холливүдийн жүжигчин Рассел Кроу 2000 онд гарч ихээхэн амжилт олсон “Гладиатор” киноны үргэлжлэлийн талаар “Fitzy and Wippa” подкастад ярьсан талаар Английн “Daily Mail” сонин мэдээлэв. Жүжигчний өгүүлснээр, киноны үргэжлэлийг хийх эсэх талаар тэрбээр найруулагч Ридли Скоттой зөвлөлдсөн бөгөөд “Скотт ямар зохиол гаргахыг би төсөөлж байна. Анхны кинонд миний бүтээсэн дүр бол гладиатор болох санаатай хүүхэд шахуу юм байсан. Одоо өсөөд эзэн хаан ч юм уу, нэг тийм юм болсон байх ёстой. Тэгэхээр 30 жилийн дараах үйл явдлыг харуулах юм болов уу” гэжээ. Кино хийлээ гэхэд өөрөө оролцохгүй гэдгээ Р.Кроу мөн хэлсэн байна. “Гладиатор” киноны үргэлжлэлийг хийх талаар, уг киног гарсны дараа жилээс л эхлэн яригдсан бөгөөд “Paramount Pictures” компани энэ төслийг хэрэгжүүлнэ гэдгээ 2018 онд албан ёсоор мэдэгдэж, зураг авалт удахгүй эхлэх талаар хэвлэлүүд 2022 онд мэдээлсэн билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.