Аялал жуулчлалаас хамгийн их орлого олдог хот аль вэ?
Анд нөхдийн мэдээ
2023-01-24
Дэлхийн аялал жуулчлалын зөвлөл (WTTC) хэмээх байгууллага аялал жуулчлалаас хамгийн их орлого олдог дэлхийн хотуудын жагсаалтыг гаргажээ. Энэ жагсаалтад 2022 онд улсынхаа эдийн засагт энэ салбараас 36 тэрбум доллар оруулсан Парис хот тэргүүлжээ. Улмаар хоёрдугаар байрт Хятадын нийслэл Бээжин (33 тэрбум доллар), гуравдугаарт АНУ-ын Орландо хот (31 тэрбум доллар) орсон байна. Эхний аравт Хятадын өөр хоёр ч хот орсон нь Шанхай, Гуанжоу, АНУ-ын мөн хоёр хот орсон нь Лас-Вегас, Нью-Йорк ажээ. Тэдэнтэй хамт Токио, Мехико, Лондон хотууд эхний аравт багтжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.