images

Америкийн индиан эмэгтэй задгай сансарт гарав

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-01-24


     АНУ-ын Үндэсний сансар судлалын төвийн (NASA) сансрын нисгэгч уугуул америк эмэгтэй 45 настай Николь Манн өнгөрсөн баасан гарагт задгай сансарт гарлаа. Тэрбээр Японы сансрын нисгэгч Коичи Вакатагийн хамт сансрын станцын эрчим хүчний эх үүсвэрийг өргөтгөхөөр энэ зун илгээсэн нарны хавтангийн самбарын тулгуурыг суурилуулсан аж. Николь Манн өнгөрсөн оны 10 дугаар сард “Space X” хөлгөөр сансарт ниссэн юм. Америкийн Калифорни мужийн Пэнгрүв хотын уугуул, индианы Ваилаки овгоос гаралтай тэрбээр АНУ-ын Зэвсэгт хүчний далайн цэргийн сургууль, Стэнфордын их сургуулийг механик инженерийн мэргэжлээр дүүргэсэн бөгөөд цэргийн алба хааж, байлдааны онгоцны нисгэгчээр ажиллаж байгаад 2013 онд NASA-гийн сансрын нисгэгчдийн багт элссэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.