Япон Европын холбооны хооронд шууд утасны шугам байгуулна
Анд нөхдийн мэдээ
2023-01-24
Япон болон Европын холбоо далайд хүрээгээ тэлж буй Хятадын нөлөөг хязгаарлаж аюулгүй байдлын хамтын ажиллагааг бэхжүүлэхийн тулд дипломат байгууллагуудын хооронд шууд утсан холбоо бий болгон дэд сайдын түвшинд зөвшилцлийг тогтмолжуулахаар болсон тухай "Yomiuri Shimbun" сонин мэдээллээ. Тус мэдээнд дурдсанаар Японы Гадаад хэргийн яам болон Европын холбооны Гадаад харилцааны агентлаг хооронд шууд утасны шугам байгуулах ажээ. Үүнтэй холбогдуулан тус холбооны Гадаад харилцааны агентлагийн ерөнхий нарийн бичгийн дарга Стефано Саннино энэ сарын 25-ны өдөр Японы Гадаад хэргийн дэд сайд Такео Моритой уулзаж Энэтхэг-Номхон далайн чөлөөт, нээлттэй санаачилга, Украинд үзүүлэх дэмжлэгийн талаар хэлэлцэх гэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.