images

100 настай сайн дурын ажилтан

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-01-24


     Их Британийн иргэн 100 настай Питер Дэвис зургаан жилийн өмнөөс бага сургуульд сайн дурын ажил хийх болжээ. Учир нь, тухайн үед эхнэрээ алдаж хүнд байдалд орсон тул хүүхдүүдэд ном уншихад туслах сайн дурын ажил хийхээр шийдсэн байна. Тэрбээр Дэлхийн II дайнд оролцож байсан ахмад дайчин юм. Иймд энэ жил Чарльз хааны анх удаа гардуулсан Их Британийн эзэнт гүрний одонгоор шагнуулжээ. Одоогоор Их Британид ийм одонтой 305 хүн бий ажээ. Түүний ажилладаг бага сургуулийн ахлах багш Вики МакПерсон түүнийг урам зоригтой, нөхөрсөг, бодлогоширсон, халамжтай хэмээн тодорхойлсон байна. Мөн түүнийг зургаан жилийн турш өөрийн цаг хугацаагаа хүүхдүүдэд зориулж, тэднийг унших дуртай болгосон гэжээ. П.Дэвис агаарын цэргийн хүчинд алба хааж байсан учраас хүүхдүүдийн өөртөө итгэх итгэл нэмэгдэхийг харах дуртай гэнэ. Тэрбээр “Би өөрийнхөөрөө амьдарч буй хөгшин өвгөн биш, харин нийгмийн харилцааны нэг хэсэг” гэсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.