Өвөр Монгол эрчим хүч үйлдвэрлэх шинэ бүтээн байгуулалт эхлүүлнэ
Анд нөхдийн мэдээ
2023-01-24
Хятадын хойд хэсгийн нүүрсний гол үйлдвэрлэгч ӨМӨЗО энэ онд эрчим хүчний салбараа эрчимтэй хөгжүүлэх зорилт тавьжээ. Энэ талаар ӨМӨЗО-ны дарга Ван Лишя “Бүс нутгийн хэмжээнд салхины эрчим хүчийг ашиглан цахилгаан үйлдвэрлэх бааз барьж, үйлдвэрлэсэн эрчим хүч, тог цахилгааны үр ашигтай хуваарилж зарцуулах төслүүдийг эрчимжүүлнэ. Дээрээс нь нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудыг ногоон, ухаалаг станц болгон хувиргаж бүхэлд нь шинэчилнэ. Ингэснээр шинээр эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал 25 сая кВт/цаг нэмэгдэх боломжтой” гэж мэдэгджээ. Өнгөрсөн онд тус муж шинээр суурилагдсан эрчим хүчний үйлдвэрлэлийн хүчин чадлаа 20 сая кВт/цаг болгон нэмэгдүүлж байсан туршлагатай юм.
Энэ бүс нутгийн нүүрсний олборлолт нь тус улсын нийт үйлдвэрлэлийн дөрөвний нэг, дэлхийн нийт үйлдвэрлэлийн наймны нэг орчим хувийг эзэлдэг. Мөн сүүлийн таван жилийн хугацаанд 5.3 тэрбум тонн нүүрс олборлож 2.9 их наяд кВт/цаг цахилгаан үйлдвэрлэсэн нь улсын хэмжээнд хамгийн өндөр үзүүлэлт болсон юм. Өнгөрсөн онд гэхэд л нүүрсний олборлолт 1.22 тэрбум тонн, эрчим хүчний үйлдвэрлэл 646.5 тэрбум кВт/цаг-д хүрч 264 тэрбум кВт/цаг цахилгаан эрчим хүчийг экспортолсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.