Хорт хавдрын эсрэг эм хөгшрөлтөөс сэргийлдэг болохыг тогтоожээ
Анд нөхдийн мэдээ
2023-01-24
Шинэ Зеландын Оклэндийн их сургуулийн эрдэмтэд хулгана дээр хийсэн судалгаагаар хорт хавдрын эсрэг эм нь хөгшрөлтөөс сэргийлж, урт наслуулдаг болохыг тогтоожээ. Судалгааны багийнхан хөхний хорт хавдрыг эмчлэхэд ашигладаг Alfelisip эмийг хулганад нэг наснаас нь эхлэн уулгахад нас нь дунджаар 10 хувиар нэмэгддэг төдийгүй адил насныхнаасаа илүү эрүүл чийрэг, эрч хүчтэй болж байгааг нотолсон байна. Судалгааны багийн профессор Питер Шепард “Бодисын солилцооны зам нь ясны өсөлт зэрэгт маш чухал бөгөөд бидний судалгаагаар энэ эм нь хулганын ясны нягтралыг сайжруулдаг болохыг харуулсан" гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.