images

Хойд Солонгосын хүний ​​эрхийн асуудал хариуцсан тусгай элч томилогдов

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-01-24


     АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Төрийн департаментын хүний эрх, хөдөлмөрийн товчооны Зүүн Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн захирал Жули Төрнерийг Хойд Солонгосын хүний ​​эрхийн асуудал хариуцсан тусгай элчээр томилсон тухай Цагаан ордон мэдээллээ. Тусгай элчийг томилсон нь цаашид Хойд Солонгосын хүний ​​эрхийн асуудалд идэвхтэй хандах алхам гэж ажиглагчид үзэж байна. Ж.Төрнер Хүний эрх, хөдөлмөрийн товчоонд 16 жил ажиллахдаа Хойд Солонгосын хүний ​​эрхийн асуудлыг голчлон шийдвэрлэж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд Зүүн өмнөд Азийн асуудлыг хариуцаж байжээ. Тэрбээр франц, солонгос хэлтэй аж. Энэхүү тусгай элчийн зэрэг дэв нь тус улсын Засгийн газрын Хойд Солонгосын тухайд явуулах хүний ​​эрхийн бодлогыг бүхэлд нь тогтоох, хэрэгжүүлэхэд оролцдог Элчин сайдын түвшний албан тушаал ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.