Хятадын сансрын станцад гар зургийн үзэсгэлэн гарав
Анд нөхдийн мэдээ
2023-01-24
Хятадын “Tiangong” сансрын станц дээр хоёр дахь удаагийн гар зургийн үзэсгэлэнг “Shenzhou-15” хөлгийн сансрын нисгэгчдээс өсвөр үеийнхэнд зориулан илгээж буй онцгой бэлэг болгон битүүний орой дэлгэжээ. Энэ жил “Үзэсгэлэнт Хятадыг зурж, сайхан амьдралын тухай ярья” гэсэн уриан дор үзэсгэлэнг зохион байгуулж, 17 муж, өөртөө засах орон, Хонконг, Макаогийн өсвөр үеийнхний илгээсэн 40 зургийг дэлгэв. 2022 оны 8 дугаар сард Хятадын “Shenzhou-14” хөлгийн багийн Чен Дун, Лю Ян, Цай Сюже нарын сансрын нисгэгчид сансарын станцад дэлгэх үзэсгэлэнд зориулан гар зураг илгээхийг уриалсан аж. Улмаар Хятад орон даяар хүүхдүүд гар зургийн уралдаанд идэвхтэй оролцож 5-18 насны хүүхдүүдээс гурван мянган зураг ирсэн байна. Ингээд 11 дүгээр сарын 29-нд шилдэг 40 зургийг цахим санал асуулгаар шалгаруулж сансрын станц руу “Shenzhou-15” хөлгөөр илгээжээ. Улмаар энэ зургууд сансарт гарсан хөлгөөрөө буцаж эх дэлхийд ирэх юм. Үүний дараа зохион байгуулагчид нь үзэсгэлэнг эх газарт дахин дэлгэж шагналын эздэд пуужин харвахыг газар дээрээс нь харуулж, сансрын нисгэгчидтэй уулзуулах ажээ. “Tiangong” сансрын станцад гарсан өмнөх үзэсгэлэн нь 2022 оны 1 дүгээр сард Хятад улс сансарт гарсны 30 жилийн ойгоор болсон юм. Хятад улс энэ жил өсвөр үеийнхнийг нисгэгчтэй сансрын хөлгийг сонирхдог болгоход чиглэсэн арга хэмжээ сайн зохион байгуулахаар төлөвлөжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.