images

Дэлхийн соёлын өвийн хойшилсон хурал Саудын Арабт болно

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-01-23


     ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвийн төвийн мэдээлснээс үзвэл тус байгуулллага энэ сарын 24-нд Францын нийслэл Парис хотноо ээлжит бус хурал хийж ирэх 9 дүгээр сард болох хурлын хуваарь, хэлэлцэх асуудлын талаар ярилцсан байна. Дэлхийн соёлын өвийн төв нь дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах зорилгоор байгуулагдсан Засгийн газар хоорондын байгууллага юм. Энэ жилийн 45 дахь удаагийн хуралдаан өнгөрсөн оны зургадугаар сарын 19-30-ны хооронд ОХУ-ын Казань хотноо болох байсан ч хоёрдугаар сарын эхээр Орос улс Украинд цөмрөн орсноор хурал тодорхойгүй хугацаагаар хойшилсон юм. Өмнөд Солонгос, АНУ, Их Британи зэрэг 46 орон уулзалтыг ОХУ-д зохион байгуулахыг эсэргүүцсэн бөгөөд улмаар ОХУ даргалах эрхээсээ татгалзсан билээ. Тус байгууллагыг шинээр толгойлох болсон Саудын Араб энэ онд болох хурлыг ирэх 9 дүгээр сарын 10 - 25-ны хооронд нийслэл Рияд хотдоо хийхээр болжээ.

Эх сурвалж:  "Yonhap news" агентлаг

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.