Хятад улс Германы хамгийн том худалдааны түнш хэвээр байна
Анд нөхдийн мэдээ
2023-01-23
ХБНГУ-ын Худалдаа, хөрөнгө оруулалтын агентлаг Үндэсний статистикийн хорооноос өнгөрсөн оны 1 дүгээр сараас 11 дүгээр сарын импорт, экспортын статистик мэдээнд үндэслэн тооцоолсноор Герман, Хятадын худалдааны хэмжээ өнгөрсөн жил 22.6%-иар өссөн бөгөөд нийт мөнгөн дүн нь анх удаа 300 тэрбум евро давсан байна. Ингэснээр Хятад улс долоо дахь жилдээ Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгалсаар байгаа ажээ. Ялангуяа Германы Хятадаас импортолсон бараа бүтээгдэхүүн өмнөх оныхоос 36.5 хувиар буюу 50 тэрбум еврогоор өссөн байна. Тус улсын импортын нийт бүтээгдэхүүнд Хятадын эзлэх хувь дээд амжилт буюу 13%-д хүрчээ. Гэтэл Германы Хятад руу хийсэн экспорт ердөө 3.7 хувиар өссөн байна. Хятадаас импортлох хэмжээ нэмэгдэж, экспорт буурахын хэрээр Германы Хятадтай хийсэн худалдааны алдагдал 87.8 тэрбум евро болж өссөн нь тус улсын түүхэн дэх хамгийн том үзүүлэлт ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.