Дэлхийн хамгийн өндөр настай нохой 23 настай
Анд нөхдийн мэдээ
2023-01-23
АНУ-ын Охайо мужийн Спайк нэртэй чихуахуа нохой өдгөө 23 настай бөгөөд энэ үзүүлэлтээрээ хамгийн өндөр настай нохойгоор Гиннесийн номонд бүртгэгдсэн тухай “CNN” мэдээлэв. Спайк нохой өнгөрсөн сарын 7-ны өдөр Гиннесийн албанаас 23 нас, 7 хоногтой гэсэн гэрчилгээ авчээ. Өмнө нь дээд амжилтыг эзэмшиж байсан Өмнөд Каролина мужийн Пэблз нэртэй нохой 23 насныхаа төрсөн өдрөөс таван сарын өмнө буюу өнгөрсөн оны аравдугаар сард хорвоог орхисон ажээ. Одоо Спайкийг тэжээн асарч буй эзэн Рита Кимбалл 2009 онд түүнийг хүнсний дэлгүүрийн зогсоол дээрээс байхыг олж гэртээ дагуулж ирсэн бөгөөд түүнтэй хамт 14 жилийг үджээ. Малын эмч нар түүний шүд, нүд зэргийг анагаахын үүднээс шинжилж үзээд 1999 оны 7-11 дүгээр сарын хооронд төрсөн болохыг тотоосон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.