17 дугаар зууны үеийн алдартай уран зураг олджээ
Анд нөхдийн мэдээ
2023-01-20
АНУ-д айлын амбаараас 17 дугаар зууны алдарт зураач Антони ван Дейкийн (1599-1641) тосон будгийн зураг олдсон бөгөөд түүнийг 3 сая орчим долларын үнэ хүрнэ гэж үзэж байна. Английн “The Times” сонины мэдээлснээр уг зургийг 17 дугаар зууны сүүлчээр Голландын цагаачид ирж суурьшсан Нью-Йорк хотын Киндерхук хэмээх жижиг тосгоны эзэнгүй амбаараас олсон бөгөөд энэ сарын 26-ны өдөр дуудлага худалдаагаар орох ажээ. 95 см өндөр, 58,5 см өргөн, урт цагаан сахалтай өвгөний нүцгэн биеийг дүрсэлсэн энэхүү бүтээл нь “Гэгээн Иеромд зориулсан судалбар” нэртэй аж. Гэгээн Иером бол Христийн шашны дөрвөн ариуны нэг юм. Энэхүү бүтээл хэрхэн ямар замаар Нью-Йоркт очсон нь тодорхойгүй байгаа бөгөөд ийм бүтээлүүд санаанд оромгүй газраас олдох тохиолдол цөөнгүй байдаг ажээ. 2014 онд Микеланжелогийн 1607 онд зурсан "Judith and Holofernes" хэмээх уран зураг Францын өмнөд нутгийн Тулуз хотын хуучин байшингийн дээврийн хонгилоос олдсон бөгөөд түүнийг жинхэнэ эх зураг гэж үздэг ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.