“Netflix”-ийг үүсгэн байгуулагч албан тушаалаасаа буулаа
Анд нөхдийн мэдээ
2023-01-20
“Netflix”-ийг үүсгэн байгуулж дэлхийн хамгийн том онлайн видео үйлчилгээ болгон өргөжүүлсэн Рид Хастингс өнөөдөр гүйцэтгэх захирлын албан тушаалаа өглөө. Тус компани байгуулагдаад 25 жил болж байгаа бөгөөд анх тэрбээр DVD түрээслүүлэх үйлчилгээгээр бизнесээ эхлүүлж, стриминг үйлчилгээгээр медиа болон контентын салбарт хувьсгал хийсэн юм. Тэрбээр албан тушаалаасаа буух болсон тухай мэдэгдэлдээ “Amazon”-ыг үндэслэгч Жэфф Безос, “Майкрософт”-ын Билл Гэйтс нарын мөн ийм жишээг дурдаад “Үүсгэн байгуулагчид ч мөн адил хувьсан хөгжих ёстой” хэмээн онцолжээ. Компьютерийн программ хангамж, математикийн чиглэлээр суралцаж төгссөн Хастингс 1997 оны наймдугаар сард Калифорниа мужид анхны хамт ажилладаг нөхрийн хамт “Netflix”-ийг үүсгэн байгуулж байжээ. Тэрбээр хувьцаа эзэмшигчдэдээ илгээсэн захидалдаа "Өнгөрсөн жилийн эхлэл амаргүй байсан ч төгсгөл нь амжилттай байлаа" гээд "Бид өсөлтийг улам хурдасгах зам байгаа гэдэгт итгэж байна" гэсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.