Энэтхэг охин эцгийн хөрөнгөөс татгалзаж гэлэнмаа болжээ
Анд нөхдийн мэдээ
2023-01-20
Энэтхэгт их хэмжээний хөрөнгө өвлөн авна гэж таамаглаж байсан 8 настай охин энгийн амьдралаа орхиж гэлэнмаа болсон тухай “AFP” агентлаг мэдээлэв. Уг мэдээнд дурдсанаар тус улсын Сурат дахь үнэт эдлэлийн 'Sangbi & Sons' компанийн өв залгамжлагч Дэванси Сангби өв залгамжлан авах эрхээсээ татгалзан жайнийн шашинд орж гэрээсээ явжээ. Тэрбээр гэрээсээ явах болсноо зарлан таван өдрийн турш их ёслол хийж олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нэвтрүүлсэн байна. Дараа нь тэрбээр сүмд ирж, үсээ авахуулж шашны өмсгөл өмсжээ. Түүний эцэг эх нь олон улсын үнэт эдлэлийн худалдааны "Очир эрдэнийн хот" гэгддэг Сурат хотод үнэт эдлэлийн бизнес эрхэлдэг бөгөөд 1981 онд байгуулагдсан компани нь 5 тэрбум рупийн хөрөнгөтэй ажээ. "Дэванси охин зурагт, кино үздэггүй, дэлгүүр, ресторанд ч явдаггүй. Зөвхөн сүмийн ёслолд идэвхтэй оролцдог” хэмээн хөршүүд нь ярьсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.