images

Риши Сунак иргэдээсээ уучлалт хүсэв

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-01-20


     Их Британийн ерөнхий сайд Риши Сунак замын хөдөлгөөнд оролцож буй автомашин дотроос нийгмийн сүлжээнд бичлэг оруулахдаа суудлын бүсээ тайлсан үйлдлийнхээ төлөө өчигдөр иргэдээсээ уучлал хүслээ. Түүний хэвлэлийн төлөөлөгч Жэйми Дэвисийн хэлснээр Р.Сунак Английн баруун хойд хэсэгт айлчлалаар явж байх үеэрээ албаны автомашин дотроос “Instargam”-д видео зурвас хийхдээ уг алдааг гаргажээ. Мөн тэрбээр ерөнхий сайд уг үйлдлээ алдаа болохыг бүрэн хүлээн зөвшөөрч уучлал хүсэж буйг дамжуулав. Их Британид суудлын бүс зүүлгүй замын хөдөлгөөнд оролцсон тохиолдолд 500 паунд буюу 620 доллароор торгодог ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.