images

Италийн ерөнхий сайд Украинд айлчилна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-01-20


     Ерөнхийлөгч Зеленский Италийн алдартай олон нийтийн радио станц “RAI 1”-ийн "Porta a Porta" ток шоуд оролцохдоо тус улсын ерөнхий сайд Жорж Мелони удахгүй Украинд айлчлах болсон тухай өгүүлжээ. Өнгөрсөн оны аравдугаар сарын 25-нд ерөнхий сайд Мелони ерөнхийлөгч Зеленскийтэй утсаар ярихдаа өөрийг нь Жорж гэж дуудаж болохыг хэлж найрсаг дотно харилцааг илэрхийлсэн байна. Итали улсад Украиныг дэмждэг байсан Ерөнхий сайд асан Марио Драги албан тушаалаасаа бууж шинэ Засгийн газар гарч ирэхэд зарим хүмүүс түүнийг Оросын талыг баримтлагч хэмээн нэрлэж байсан юм. Гэвч ерөнхийлөгч Зеленский түүний тухайд "Тэр Украиныг дэмждэг. Мөн нийтлэг үнэт зүйлсийн талд байдаг. Би түүнийг Украинд албан ёсоор айлчлах өдрийг тэсэн ядан хүлээж байна" гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.