Японы 100 жилийн түүхт сэтгүүлийн сүүлийн дугаар 5 дугаар сард хэвлэгдэнэ
Анд нөхдийн мэдээ
2023-01-20
Японы долоо хоног тутмын “Шүкан Асахи” сэтгүүл ирэх 5 дугаар сард сүүлчийн дугаараа гаргаад үйл ажиллагаагаа зогсоох болсон талаар өнгөрсөн пүрэв гарагт сэтгүүлийн хэвлэн нийтлэгч мэдээлжээ. Тус сэтгүүл 1922 оноос гарч эхэлсэн, 100 жилийн түүхтэй бөгөөд техник технологийн нөлөөгөөр дижитал медиад уншигчдаа алдаж, зар сурталчилгааны орлого нь буурсан тул ийм шийдвэрт хүрсэн байна. Тухайлбал, өнгөрсөн 12 дугаар сард сэтгүүл 74125 хувь хэвлэгджээ. Энэ сэтгүүл улс төр, нийгэм, эдийн засгийн асуудал хөндсөн нийтлэл бичдэгээрээ бусад сэтгүүлээс ялгардаг, алдартай сэтгүүл аж. Мөн Харүки Мүраками зэрэг алдартай зохиолчдын өгүүллэгийг цувралаар нийтэлдэг байсан нь уншигчдад ихээхэн таалагддаг байжээ. Гэвч уг сэтгүүлийн харьяалагддаг "Асахи Шинбүн" нэгдэл цаашид ном хэвлэл, дижитал медиад илүү анхаарна гэдгээ мэдэгдлээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.