images

Египет, Иордан улсууд Персийн булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн болж магадгүй

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-01-20


     Арабын нэгдсэн Эмират улсад өнгөрсөн лхагва гарагт Арабын улсуудын удирдагчид уулзсан байна. Гэвч уг уулзалтад Кувейт, Саудын Арабын удирдагчид ирээгүй ажээ. Харин Эмират, Бахрейн, Египет, Оман, Катар, Иордан оролцжээ. Үүнийг “Doha News” цахим мэдээллийн сайтын шинжээчид Персийн булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн биш Иордан, Египет энэ зөвлөгөөнд оролцсон нь тэд ч бас зөвлөлд нэгдэх гэж буйг харуулж байна гэж дүгнэсэн байна. Мөн энэ талаар Лондоны хааны коллежийн профессор Андреас Криг “Персийн булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн орнууд энэ хоёр улсын хамгийн чухал зээлдэгчид учраас Египет улс дефолт зарлах эрсдэлтэй энэ үед тус улсуудын тогтвортой байдлыг хангах сонирхолтой байгаа” гэжээ. Ерөнхийдөө Катар болон Эмират бүс нутгийн эдийн засгийн тогтвортой байдлыг хангах сонирхолтой байдаг аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.