images

1300 жилийн өмнө израильчууд Хятадаас торго авч байжээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-01-19


     Эртний израильчууд Хятад зэрэг Азийн улсуудаас бөс даавуу авч байсныг нотлох олдвор олдсон талаар Хайфагийн их сургууль мэдэгдлээ. 1300 жилийн өмнөх эдгээр олдворуудыг Аравагийн хөндийд хийсэн малтлагаас олсон бөгөөд Хятадын торго, Энэтхэг, Иран, Суданы хөвөн даавуу зэрэг байжээ. Түүнчлэн савхин бүс, гутлын ул, оймс, сам, шархны боолт, чих цэвэрлэгч гэх мэт олдворууд Ойрх Дорнодын орнууд тансаг хэрэглээтэй байсныг харуулж байна хэмээн тус сургуулиас гаргасан мэдээлэлд дурджээ. Судалгааны багийн ахлагч Гай Бар-Оз “Синьхуа” агентлагт өгсөн ярилцлагадаа “Олдворууд алдарт Торгоны замын сүлжээнээс салаалсан өмнө нь мэдэгдэж байгаагүй Израилийн торгоны зам тэнд байсныг илтгэж байна” гэжээ. Мөн торгоны үлдэгдэлд молекул генетикийн судалгаа хийж торгоны хүр хорхойн зүйлийг шинжилж Хятадын аль нутагт үйлдсэнийг мэдэх боломжтой гэсэн байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.