images

Владимир Зеленский Германы ерөнхийлөгчтэй ярилцав

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-01-19


     Украины ерөнхийлөгч Владимир Зеленский Германы ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайертай видео хуралл хийжээ. Энэ талаар В.Зеленский “Telegram” хуудсаараа мэдэгдэхдээ Украины фронтын нөхцөл байдал, Киевт батлан хамгаалахын дэмжлэгийг нэмэгдүүлэх хэрэгтэй байгаа тухай ярилцсан гэсэн байна. Мөн Киевт санхүүгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлж, Украины армийн чадавхыг сайжруулахад тусалж буйд Ф.Штайнмайерт талархаж буйгаа илэрхийлжээ. Одоогийн байдлаар Герман улс Украинд 12 тэрбум еврогийн тусламж үзүүлээд байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.