“Netflix”-ийн онгоцны үйлчлэгч хохирол амсвал 385 мянган долларын нөхөн төлбөр авна
Анд нөхдийн мэдээ
2023-01-19
“Netflix” компани дунд оврын хувийн нисдэг тэргэндээ онгоцны үйлчлэгч ажилд авахаар хайж байна. Үйлчлэгч нислэгийн үеэр буюу ажлынхаа байран дээр ямар нэгэн осол гэмтлийн улмаас хохирвол 385 мянган доллар хүртэлх нөхөн төлбөр олгохоо амлажээ. Дэлхийн дахинд энэ төрлийн нөхөн төлбөрийн хэмжээ 60-385 мянга байдаг. Харин цалингийн хэмжээг зарлаагүй байна. Тэгвэл ажлын байранд тавьж буй шаардлага нь нислэгийн өмнө бүхээг шалгах, аюулгүй байдлын зааварчилгаа өгөх зэрэг онгоцны үйлчлэгчийн энгийн үүргээс гадна агуулах хариуцаж, шаардлагатай тохиолдолд “Gulfstream G550” хөлгийг жолоодох чадвартай байх ёстой гэнэ. Мөн ажил үүргийн зааварчилгаа бага авдаг, өөрийн хичээл зүтгэлээр санаачлагатай ажилладаг, 13 килограммаас дээш жинтэй гар тээш өргөх чадалтай байхыг шаарджээ. Тус компани ихэвчлэн амралтын өдрүүд, долоо хоногийн сүүлээр, урт хугацааны дотоодын болон олон улсын нислэгтэй байдаг тул уян хатан чадвартай байхыг мөн чухалчилсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.