images

Перу улсаас гүрвэлийн шинэ зүйл илрүүлэв

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-01-19


     Перу улсын зүүн өмнөд хэсгийн “Отиши” байгалийн цогцолбор газраас шинэ зүйлийн гүрвэл илрүүлжээ. Энэ зүйлийг Proctoporus titans гэж нэрлэсэн бөгөөд Андын нурууны өндөрлөг бүс болох далайн түвшнээс дээш 3241-3269 метрийн өндөрт өргөгдсөн, зөвхөн нисдэг тэргээр хүрэх боломжтой газраас олдсон байна. Уг гүрвэл нь Андын нурууны бэлээр тархсан гүрвэлийн нэгэн төрөлд багтах их биеэсээ урт сүүлтэй, хар саарал өнгөтэй, толгой болон биеийнхээ хажуугаар шар толботой зүйл аж. Мөн тус улсын өмнөд нутгаас 2021 оны 9 дүгээр сард хар саарал толгой, урт шар зовхитой Liolaemus зүйлийн гүрвэл илрүүлж байсан юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.