Хүүхдийг ивээх сан хүүхдийн эрхийн төлөө идэвхтэй ажиллаж байна
Анд нөхдийн мэдээ
2023-01-19
Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын байгууллага болох Хүүхдийг ивээх сан энэ сарын 24-ний өдөр болох "Дэлхийн боловсролын өдөр"-ийг угтан дэлхий даяар хүүхдийн сурч боловсрох эрхийг хамгаалахад анхаарал хандуулахыг олон улсын хамтын нийгэмлэгт уриаллаа. Тус сан нь өнөөдөр Афганистан, Украин, Вьетнам зэрэг орны боловсролын томоохон төслүүдийн ололт амжилтыг танилцуулж, "Боловсрол бол хүүхдийн эрх бөгөөд энэ нь тэгш бус байдал, ядуурлаас ангижрах, бие даан амьдрах эрхийг нь хөгжүүлж нийгмийн амьдралд идэвхтэй боломжийг нээж өгдөг" гэж онцлон тэмдэглэв. Тус сан Афганистан улсад 2021 оны есдүгээр сараас хойш 288 мянган хүүхдэд танхимын сургалт явуулжээа. Мөн Украинд агаарын довтолгооны улмаас эвдэрсэн сургуулиудыг сэргээн засварлахад оролцож, ихээр сүйдсэн сургуулиудын эргэн тойронд 18 цахим боловсролын төв байгуулсан байна. Энэ жил эцэг эхчүүд, асран хамгаалагч нарт зориулсан тоглолт зохион байгуулах, алслагдсан бүс нутгийн боловсролтой газар дээр нь очиж танилцан бодит мэдээлэл олж авах, судалгаанд үндэслэн олон улсын симпозиум зохион байгуулах зэрэг ажлыг хийхээр төлөвлөж буй ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.