Аялал жуулчлалын салбарт Доминикан улс манлайлав
Анд нөхдийн мэдээ
2023-01-19
Дэлхий дахины өдөр тутмын нислэг, жуулчдын тоон мэдээллийн өгөгдлийн сан бүхий, аялал жуулчлалын салбарт дүн шинжилгээ хийдэг “ForwardKeys” компани жилийн тайлангаа гаргалаа. Тус тайланд цар тахлын нөлөөнд өртсөн аялал жуулчлалын салбарт хамгийн өсөлттэй байгаа 20 улсыг жагсаасан бөгөөд ихэнх нь Төв Америк, Карибын тэнгисийн улсууд байна. Тодруулбал, Доминикан улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд тэргүүлж, Турк улс удаалжээ. Доминикан улсын хувьд 2022 оны 1 дүгээр сарын 1-нээс 10 дугаар сарын 18-ны хооронд цар тахлын өмнөх 2019 оны мөн үеэс таван хувиар олон жуулчин хүлээн авсан аж. Мөн тус улс “Punta Cana”, “La Romana” зэрэг тансаг зэрэглэлийн ресорт, гольфын талбайнуудаараа алдартай юм. Харин Турк улсын хувьд Анталья нь аялал жуулчлалын хамгийн том хот нь болдог. Тодруулбал, тус хот 2019 оны мөн үетэй харьцуулахад өнгөрсөн онд 66 хувиар илүү жуулчин хүлээн авчээ. Харин энэ хоёр улсын дараа Коста-Рика, Мексик, Ямайка, Пакистан, Бангладеш, Грек, Египет, Португал улс эхний аравт багтжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.