Япон улс өнгөрсөн онд 3.8 сая жуулчин хүлээн авчээ
Анд нөхдийн мэдээ
2023-01-19
Япон улс өнгөрсөн онд 3.83 сая гадаадын жуулчин хүлээж авсан байна. Энэ нь 2021 оныхоос 15 дахин өссөн үзүүлэлт боловч 2019 онд буюу цар тахлын өмнө 31.88 сая жуулчин хүлээн авсантай харьцуулахад 88 дахин бага үзүүлэлт ажээ. Тус улс өнгөрсөн оны 10 дугаар сард өдөрт 20-50 мянган гадаадын иргэн улсынхаа хилээр нэвтрүүлэх хязгаарлалтаа зогсоож, бие даан аялагчдыг визийн шаардлагаас чөлөөлж эхэлснээр ийнхүү аялал жуулчлал нь сэргэжээ. Тухайлбал, зөвхөн 12 дугаар сард 1.37 сая гадаадын жуулчин хүлээн авсан байна. Энэ нь өнгөрсөн оны эхэн үеийнхээс 12 мянгаар өссөн үзүүлэлт ажээ. Мөн 10-12 дугаар сард тус улсад жуулчилсан гадаадын иргэд 595.2 тэрбум иен буюу 4.54 тэрбум доллар зарцуулсан нь 2019 оны мөн үед олсон аялал жуулчлалын салбарын орлогын тал хувьтай тэнцүү байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.