Нийлэг эдийн хор хөнөөлөөс сэрэмжлүүлсэн дэлгүүр нээгджээ
Анд нөхдийн мэдээ
2023-01-19
Хаягдал нийлэг болон хуванцар эдээр хүнсний бүтээгдэхүүн дуурайлган хийж лангуу дүүрэн өрсөн дэлгүүр АНУ-ын Мичиган мужийн Анн Арбор хотод нээгдсэн тухай “Associated Press” агентлаг мэдээлэв. Тэндхийн лангуун дээр аль ч дэлгүүрийн нэгэн адил жимс, ногоо, мах, өндөг, жигнэмэг, бялуу гэх мэт төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүнүүд байна. “Plastic Bag Store” гэх нэртэй энэхүү дэлгүүр нь үнэндээ бол нэг удаагийн нийлэг эд болон хуванцар бүтээгдэхүүний хор хөнөөлийн талаар хүмүүст сэрэмжлүүлэх зорилготой, хүнсний дэлгүүрийн дүрд хувирсан инсталляцийн урлаг ажээ. Цаашид тус дэлгүүрийг хуванцар хог хаягдлын хор уршиг, хойч үедээ үзүүлэх хор нөлөөг харуулсан богино хэмжээний киноны тайз болгон тохижуулах юм байна. Үүнийг санаачилсан кино найруулагч Робин Прохардт тус агентлагт өгсөн ярилцлагадаа "Хэдэн жилийн өмнө хүнсний дэлгүүрээс хүнс худалдаж авсан нэгэн хүн хоёр гурван давхар нийлэг уутанд хийлгэж авч байсныг би харсан юм. Тэндээс надад ийм санаа төрсөн" гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.