Дэлхий даяар залуу үеийнхний брэнд хэрэглээ өснө
Анд нөхдийн мэдээ
2023-01-19
Дэлхий даяар дээд зэрэглэлийн брэнд бүтээгдэхүүний хэрэглээний насны ангилалд томоохон өөрчлөлт гарч байгаа ажээ. “CNBC” телевизийн мэдээлснээр зөвлөх үйлчилгээний “Bain & Company” компани саяхан гаргасан тайландаа "2030 он гэхэд MZ (1980-аад оны эхэн үеэс 2010-аад оны эхэн үе хүртэл төрсөн) үеийнхэн дэлхийн тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүний борлуулалтын 80%-ийг эзлэх болно" гэжээ. Үүний зэрэгцээ Z үеийнх (1990-ээд оны дунд үеэс 2010-аад оны эхэн үед төрсөн) болон 13-аас доош насны “альфа” гэж нэрлэгддэг үеийнхний хэрэглээний эзлэх хувь 2030 он гэхэд нийт хэрэглээний гуравны нэг орчим хувийг эзэлнэ гэж таамаглаж байсан. Энэхүү хандлага нь чинээлэг хүмүүс нэмэгдсэн болон сошиал медиа тархсантай холбоотой бөгөөд онлайн борлуулалтын сайтууд ч нөлөөлсөн гэж үзэж байна. Инфляци хурдацтай нэмэгдэж, эдийн засаг удааширч байгаа ч брэнд бүтээгдэхүүний борлуулалт өнгөрсөн онд буурсангүй, харин ч өмнөх оныхоос 22%-иар өссөн байна. Өнгөрсөн онд брэнд бүтээгдэхүүнийг хамгийн их хэрэглэсэн улс нь АНУ байсан бөгөөд 121 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.