images

Өмнөд Солонгосын компани Конго улсын дүрвэгсдийн хүүхдүүдэд тавин мянган доллар хандивлав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-01-18


     Хүүхдийг ивээх “Save the Children” олон улсын байгууллага Өмнөд Солонгосын мэдээллийн технологийн “Midas IT” компанитай хамтран Конго улсын дүрвэгсдийн хүүхдүүдэд хүнсний тусламж үзүүлэхээр болжээ. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд тус компани “Save the Children”-д тавин мянган доллар хандивласан байна. Энэхүү хандивыг Уганда дахь дүрвэгсдийн дамжин өнгөрөх төвд амьдарч буй хоёроос доош насны 1100 хүүхдийн хоол хүнсэнд зарцуулах аж. 2015 онд байгуулагдсан “Midas IT” компанийн "Аз жаргалын сан" нь "Хамгийн олон хүнд аз жаргал түгээх" гэсэн уриатайгаар дотооддоо болон гадаад дахь эмзэг бүлгийн хүмүүст тусламж үзүүлсээр ирсэн байна. Өнгөрсөн жил тус байгууллага Хүүхдийг ивээх сангаар дамжуулан Бангладеш дахь дүрвэгсдэд яаралтай тусламж үзүүлэхэд 100 мянган доллар хандивлаж байжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.