Энэтхэг хүн амынхаа тоогоор Хятадыг давжээ
Анд нөхдийн мэдээ
2023-01-18
Энэтхэгийн хүн ам 2022 оны сүүлчээр 1.417 тэрбумд хүрч, Хятадынхаас 5 саяар давсан гэж “World Population Review” байгууллагын мэдээлснийг “Bloomberg” өнөөдөр уламжиллаа. Албан ёсны дүнгээр бол Хятадын хүн ам өнгөрөгч оны 12 дугаар сарын 31-нд 1.412 тэрбум байжээ. Улмаар нэгдүгээр сарын 18-ны байдлаар Энэтхэгийн хүн ам улам өсөж, 1.423 тэрбумд хүрсэн гэж судлаачид үзсэн байна. 2017 онд НҮБ-ын нийтлүүлсэн тайланд, Энэтхэг улс хүн амынхаа тоогоор Хятадыг 2024 онд гүйцэж түрүүлнэ гэсэн байв. Энэхүү долоон жилийн хугацаанд Энэтхэгийн хүн ам 100 саяар нэмэгдэнэ гэж НҮБ тооцоолсон юм. 1959-1961 онд болсон их өлсгөлөнгөөс хойш буюу 60 жилд Хятадын хүн ам анх удаа буурсан нь 2022 он байжээ. Хятадын Статистикийн төв газрын тайлагнаснаар өнгөрөгч онд тус улсын хүн ам 1.411 тэрбум болж 2021 оныхоос 850 мянгаар буурсан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.