images

Дэлхий даяар аялал жуулчлал эрс нэмэгдэж байна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-01-18


     Испанийн Мадрид хотод төвтэй НҮБ-ын харьяа Дэлхийн аялал жуулчлалын байгууллага  энэ жил гадаадад аялах жуулчдын тоо цар тахлын өмнөх үеийн түвшинд дөхөж очино хэмээн мэдээллээ. Тус байгууллага “2022 онд олон улсын нислэгээр 917 сая жуулчин үйлчлүүсэн нь 2021 онд 455 сая жуулчинтай байснаас бараг хоёр дахин өндөр үзүүлэлт" хэмээн тайлбарласан байна. Мөн Хятад улс саяхан цар тахлын хорио цээрийн дэглэмийг мэдэгдэхүйц хөнгөвчлөх болсноор аялал жуулчлалын салбар Ази, Номхон далайн бүс нутагт төдийгүй дэлхийн хэмжээнд энэ онд сэргэнэ гэж тус байгууллага үзжээ. Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Зураб Пололикашвили хэлэхдээ “Аялал жуулчлалын салбар энэ онд эдийн засаг, геополитикийн хувьд сорилттой тулгарч магадгүй ч эдгээр өсөлтийг өөдрөгөөр харах олон шалтгаан бий” гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.