images

Израилийн хориг арга хэмжээг НҮБ-ын гишүүн орнууд буруушаав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-01-18


     Палестиныг эзэлсэн нь хууль ёсны эсэхийг тогтоохыг Олон улсын шүүхээс шаардсан НҮБ-ын тогтоолын дараа Израилийн зүгээс Палестины эсрэг авсан хориг арга хэмжээнд НҮБ-ын 90 гаруй гишүүн орон гүнээ санаа зовж байгаагаа илэрхийлжээ. Өнгөрсөн сарын 30-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблей Израиль улс Палестиныг эзэлсэн нь хууль ёсны эсэх талаар Олон улсын шүүхийн дүгнэлтийг сонсох тогтоол гаргасан юм. Үүнд 193 гишүүн орноос 87 нь дэмжиж, 26 нь эсэргүүцэж, 53 нь түдгэлзсэн байна. Үүний дараа Израилийн Засгийн газар уг санаачилгыг тэргүүлсэн палестинчуудын эсрэг хатуу хориг арга хэмжээ авсан юм. НҮБ-д суугаа Палестины төлөөлөгч Рияд Мансур хэлэхдээ "НҮБ-ын тогтоолд түдгэлзсэн эсвэл эсэргүүцсэн гишүүн орнууд ч гэсэн Израилийн хориг арга хэмжээг буруушаасан" хэмээн хэлжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.