Беларусийн сөрөг хүчний удирдагчийн шүүх хурал болж байна
Анд нөхдийн мэдээ
2023-01-18
Беларусийн сөрөг хүчний удирдагч Светлана Тиханоскаягийн шүүх хурал өчигдөр Минск хотод эхэлсэн тухай “AFP” болон “Reuters” агентлаг мэдээлэв. Тэрбээр өдгөө хөрш Литва улсад орогнож байгаа тул түүнийг оролцуулалгүйгээр шүүх хурлыг явуулсан байна. Тиханоская 2020 онд ерөнхийлөгчийн сонгуульд "Европын сүүлчийн дарангуйлагч" гэгдэх Александр Лукашенкотой өрсөлдсөн ч ялалт байгуулж чадаагүй юм. Сонгуулийн дараа Литва руу дүрвэсэн бөгөөд 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд өөрөө ялалт байгуулсан ч ерөнхийлөгч Лукашенкогийн хүчнийхэн сонгуулийн луйвар хийсэн хэмээн мэдэгджээ. Улмаар сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн томоохон жагсаал Минск хотод хэдэн сарын турш үргэлжилсэн бөгөөд Тиханоская Беларусийн ардчилсан хөдөлгөөний бэлэг тэмдэг болсон юм. Тэрбээр Швейцарын Давос хотноо болсон Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр “Reuters” агентлагийн сурвалжлагчтай уулзахдаа энэ удаагийн шүүх хурал шударга болно гэдэгт эргэлзэж буйгаа хэлсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.