Израилиас 4100 жилийн өмнөх чулуун зангуу олдлоо
Анд нөхдийн мэдээ
2023-01-18
Газар дундын тэнгисээс 4100 жилийн өмнөх гурван ширхэг эртний чулуун зангуу олдсон тухай Израилийн Эртний олдворын газраас мэдээлэв. Зангууг Израилийн хойд хэсгийн Хайфа хотын эргийн ойролцоогоос усанд сэлэгчид олсон байна. Тэдгээр чулуун зангуу нь гурвалжин хэлбэртэй, хоёр талдаа конус хэлбэрийн нүхтэй ажээ. Археологичдын үзэж буйгаар чулууг Хүрэл зэвсгийн сүүл үед завийг урсахаас сэргийлж уяж тогтооход ашиглаж байсан гэнэ. Мөн үүнийг хожуу үед ч ашиглаж байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.