images

Дэлхийн хамгийн том нисэх буудал нислэгээ сэргээлээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-01-18


     Дэлхийн хамгийн том нисэх буудал болох Бээжингийн Дашин олон улсын нисэх онгоцны буудал цар тахлаас болж сүүлийн гурван жил хаалттай байсны эцэст дахин нислэгээ сэргээсэн тухай Хятадын "CCTV" телевиз мэдээлэв. Тус нисэх буудлаас өчигдөр өглөөний 09:00 цагт “Southern Airlines” компанийн CZ309 дугаарын онгоц Хонконгийн чиглэлд ниссэнээр Хонконг, Макао, Тайвань зэрэг олон улсын нислэгээ сэргээсэн байна. “Eastern Airlines” компани мөн 18-ны өдрөөс эхлэн Дашин-Мальдив, Дашин-Бангкок хотуудын хооронд нислэг үйлдэж эхлэх ажээ. Цаашид тус улсын агаарын тээврийн компаниуд олон улсын нислэгээ аажмаар өргөжүүлэхээр төлөвлөж байна. 2019 оны 9 дүгээр сард ашиглалтад орсон тус нисэх буудал хүчин чадлын хувьд нь хойноосоо урагш 1753 метр, зүүнээс баруун тийш 1591 метр талбай бүхий дэлхийн хамгийн том нисэх буудал юм. Хятад улс энэ сарын 8-наас хорио цээрийн дэглэмийг цуцалж, хил гаалийн бүрдүүлэлтээ сэргээн 12-ны өдрөөс Бээжин рүү ирэх олон улсын шууд нислэгийг зөвшөөрсөн билээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.