images

Ховордож буй халзан билүүс шувуу Хорватад үзэгджээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-01-17


     Маш ховор, устаж буй ангилалд хамаарах халзан билүүс шувууны (Geronticus eremita) эм нь Хорватын Неретва голын хөндийд үзэгджээ. Энэ шувуу тус улсад 12 дугаар сарын сүүлээр ирсэн байна. Цөөн тооны халзан билүүс Морокко, Сири, Туркийн нутагт байх хэдий ч энэ нь Европ төдийгүй дэлхийд устаж үгүй болж буй зүйлийн шувуу юм. Билүүс нь өрөвтас хэлбэртний багийн халбаган хэлбэртэй урт хошуутай шувуу ажээ. Гол төлөв хагас цөлөрхөг, хад чулуутай орчинд амьдарч гүрвэл, шавж болон бусад жижиг амьтдаар хооллодог байна. Өмнө нь энэ зүйлийн шувууны 1.8 сая жилийн өмнөх араг яс олдож байжээ. Одоогоор “Ebird” цахим мэдээллийн сан 2617 халзан билүүсийг ажиглаж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.