images

Озоны цоорхой 2066 он гэхэд нөхөгдөнө

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-01-17


     НҮБ-ын тайланд озоны давхарга удаан боловч мэдэгдэхүйцээр нөхөгдөж байгаа бөгөөд ойролцоогоор 43 жилийн дараа Антарктидын цоорхой бүрэн нөхөгдөж дуусна гэжээ. Озоны давхарга нөхөгдөж буй энэ үйл явц нь 1987 оны Монреалийн протоколоор дэлхийн улс орнууд озоны давхаргыг цооороход хүргэдэг химийн бодис үйлдвэрлэхээс татгалзаж эхэлсэн юм. Энэ протоколд дэлхийн бүх улс орон нэгдсэн бөгөөд газар тариаланд хохирол учруулж, хүний арьсанд хорт хавдар үүсгэдэг хорт цацрагаас дэлхийг хамгаалдаг агаар мандлын энэ давхаргын цоорлын хэмжилт, үнэлгээг дөрвөн жил тутамд нэг удаа хийдэг болсон билээ. Монреалийн протокол байгуулагдсанаас хойш 35 жилийн дараа хийсэн дээрх үнэлгээгээр уг давхаргын нөхөгдөж дуусах хугацааг ингэж үзсэн байна. Агаар мандлаас 30 километрийн өндөрт оршдог энэ давхарга 2040 он гэхэд 1980-аад оны сийрэгжилтийн түвшиндээ очих ч хамгийн том цоорхой бүхий туйлын дээрх хэсэг 2066 он гэхэд бүрэн нөхөгдөх ажээ.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.