images

Тайвань улс Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагад элсэн орох хүсэлтээ илэрхийлжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-01-17


     Тайвань улс тавдугаар сард болох Дэлхийн Эрүүл Мэндийн Ассамблейн 76 дугаар чуулганы өмнө ДЭМБ-ын үйл ажиллагаанд оролцох хууль ёсны эрхтэй гэдгээ дахин шаарджээ. “Taiwan news” сонины мэдээлснээр Нидерланд дахь Тайваний төлөөлөгчийн газрын тэргүүн Чен Шиншин тус улсын "Reformatorisch Dagblad" сонинд нийтлэл бичиж, өвчнөөс урьдчилан сэргийлэх олон улсын иж бүрэн сүлжээ байгуулах тухай ДЭМБ-ын зорилтод хувь нэмрээ оруулахын тулд Тайвань улс тус байгууллагад элсэн орох шаардлагатай байгааг дурджээ. Мөн Тайвань улс ДЭМБ-ын хуралдаанд оролцож, үйл ажиллагаа явуулах нь дэлхийн эрүүл мэндийн тогтолцоонд ялгаварлан гадуурхалт байхгүй гэдгийг батлах баталгаа болно гэж мэдэгдсэн байна. Тус улс ДЭМБ-д элсэж тус байгууллагын Ерөнхий Ассамблейд оролцох хүсэлтэй байгаа ч Хятадын эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Тони Блинкен 2021 оны аравдугаар сарын 26-нд мэдэгдэл гаргаж Тайванийг НҮБ-ын тогтолцоонд оролцохыг дэмжиж өгөхийг гишүүн орнуудад уриалсан юм. Мөн Японы ерөнхий сайд Фүмио Кишида өнгөрсөн оны тавдугаар сард ДЭМБ-ын ерөнхий нарийн бичгийн даргатай утсаар ярихдаа Тайванийг ДЭМБ-ын ажиглагчаар оролцохыг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.