Австралийн гүйгч 150 өдөр тасралтгүй гүйж Гиннесийн амжилт тогтоов
Анд нөхдийн мэдээ
2023-01-17
Австралийн гүйлтийн тамирчин 32 настай Эршана Мюррей Бартлетт 150 өдөр дараалан гүйж 6300 километр замыг туулаад өчигдөр Мельбурн хотод бариандаа орлоо. Тэрбээр зүүн Австралийн хотуудыг дамнан тус тивийг уртааш нь гүйж туулсан юм. Түүний ийн гүйх болсон зорилго нь зэрлэг амьтан, ургамлыг хамгаалах “Wilderness Society” нийгэмлэгтээ мөнгө босгох, Австралийн устаж буй амьтдын талаарх ойлголтыг хүмүүст түгээх байжээ. Өнгөрсөн оны 8 дугаар сараас гүйж эхэлсэн Э.Бартлетт Шинэ Өмнөд Уэльсийн эргийн дагуу, Хотэм болон Фидэртоп нурууны Викториагийн оргилуудыг тойрон гүйсэн байна. Улмаар хамгийн олон өдөр дараалан гүйсэн эмэгтэй тамирчин болж дэлхийн дээд амжилтыг шинэчлэж Гиннесийн номд бичигдэв. Түүний өмнө энэ амжилтыг эзэмшиж байсан гүйгч өнгөрсөн жил 106 өдөр дараалан гүйж байжээ. Мөн тамирчин бүсгүй нийгэмлэгтээ 62 мянган ам.долларын хандив цуглуулах зорилгоо биелүүлж 70 мянган ам.доллар буюу 100 мянган австрали доллар босгож чадсан байна. Гүйх замдаа сургууль, олон нийтийн бүлгүүдэдтэй уулзан, устаж буй амьтан, ургамлын тухай мэдээлэл өгөх зорилгоо ч биелүүлжээ. Харин өөртөө өдөрт 5000-6000 калори шатаах зорилго тавьсан аж. Тэрбээр энэ талаар “Би бодож байснаасаа их жин хассан. Шим тэжээл судлаачийн хувьд би үүнд маш болгоомжтой хандаж байсан” гэжээ. Э.Бартлеттийн гүйлтийн сүүлийн долоо хоногт түүний гэр бүл, хамаатнууд, зарим гүйгчид оролцжээ. Энэ тухай тамирчин “Би гүйлтээ дуусгахыг хүсээгүй ч миний чадал боломжийн хязгаар тулсан тул гүйлтээ үнэхээр зогсоох хэрэгтэй байсан” гэв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.