images

Хятадын эдийн засаг өнгөрсөн онд гурван хувиар өсжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-01-17


     Цар тахлын эсрэг хөл хорио, Украины дайн зэрэг дотоод болон гадаад сөрөг хүчин зүйлсийн дунд Хятадын эдийн засаг өнгөрсөн онд 3%-иар өссөн тухай тус улсын Үндэсний статистикийн газар өнөөдөр мэдээллээ. Өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд эдийн засгийн өсөлтийн хурд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.9 хувиар өссөн гэжээ. Энэ нь "Reuters" агентлаг болон бусад мэргэжлийн байгууллагын судалгааны таамаглалаас өндөр үзүүлэлт юм. Тус агентлаг өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд Хятадын эдийн засаг 1.8 хувиар өснө гэж таамаглаж байсан юм. 2022 онд тус улсын ДНБ-ий өсөлтийн хурд нь цар тахлын эхний жил болох 2020 оныхоос 2.2%-иар өндөр байсан ажээ.

Эх сурвалж: “Yonhap news” агентлаг

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.