Ивана Трамп асрагчдаа сая доллар гэрээслэн үлдээжээ
Анд нөхдийн мэдээ
2023-01-17
АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трампын анхны эхнэр Ивана Трамп өнгөрсөн жил өөд болсон бөгөөд тэрбээр асрагчдаа нэг сая доллар гэрээслэн үлдээсэн тухай “Forbes” сэтгүүл мэдээллээ. Тус мэдээнд дурдсанаар Ивана нийт 34 сая долларын хөрөнгө үлдээсэн байна. Тэрбээр хөрөнгийнх нь ихээхэн хэсгийг эзэлдэг хувийн сууцаа гурван хүүхдэдээ гэрээслэн үлдээсэн аж. Тус сууцыг худалдаж байгаа бөгөөд үнэ нь 26,5 сая доллар хүрч байгаа ажээ. Ивана мөн хүүхдүүдийнх нь асрагч байсан Дороти Каррид Флорида муж дахь зочид буудлаа гэрээслэн үлдээсэн байна. Чех улсад төрсөн Ивана 1970-аад оны эхээр загвар өмсөгчөөр ажиллаж байгаад 1976 онд үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхэлдэг Дональд Трамптай танилцаж, дараа жил нь гэрлэсэн ажээ. Трамптай гэрлэсний дараа Ивана бизнес эрхлэх чадвараараа үнэлэгдэж, Манхэттен дэх “Трамп” цамхаг, Нью Жерси муж дахь “Таж Махал” казиногийн нээлтийг удирдан зохион байгуулж байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.