images

Инээд сэтгэлзүйн болон физиологийн олон эерэг нөлөө үзүүлдэг

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-01-17


     Эрдэмтэд инээдийг яг юу үүсгэдэг болохыг олж тогтоогоогүй байгаа ч инээх нь эрүүл мэндэд тустай гэдгийг олон талаар нотолсон тухай “Washington Post” сонин нийтэлжээ. Лондоны их сургуулийн профессор Софи Скотт 2006 онд олон улсын "Journal of Neuroscience" сэтгүүлд, тархи нь бусдын инээх чимээнд хэрхэн хариу үйлдэл үзүүлдэг талаарх судалгааг нийтлүүлснээр инээд бусад хүмүүст халддаг тухай судалгааны үндэс суурийг тавьжээ. Инээх нь сэтгэлийн хямрал, түгшүүрийг бууруулах, хурцадмал байдлыг арилгах, зүрх судасны эрүүл мэндийг сайжруулах, хүнд таатай мэдрэмж төрүүлдэг эндорфинийг ялгаруулах, өвдөлтийг тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх зэрэг сэтгэлзүйн болон физиологийн олон эерэг үйлдэл үзүүлдэг болохыг эрдэмтэд нотолсон юм. Инээд бусдад халдварладаг, мөн эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлдэг талаар шинжлэх ухаанд олон нээлт хийсэн ч чухам хэрхэн халдварладаг зэрэг олон зүйл нууц хэвээр байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.