Германы канцлер Японд айлчилна
Анд нөхдийн мэдээ
2023-01-17
Германы канцлер Олаф Шольц ирэх гуравдугаар сард Японд айлчилж ерөнхий сайд Фүмио Кишидатай олон улсын анхаарал татсан асуудлаар хэлэлцэхээр болсон тухай Японы засгийн газрын албаны эх сурвалж мэдээлснийг “Kyodo News” уламжлав. Тодруулбал, тэд Орос-Украины дайнаас улбаатай эрчим хүч, хоол хүнсний хомсдол болон тогтвортой эдийн засгийн өсөлтийг хангах сүлжээг бэхжүүлэх тухай хэлэлцэх ажээ. Герман улс аль хэдийнэ Хятад, Энэтхэг болон бусад улстай хоёр талын хэлэлцээр хийгээд буй. Харин Фүмио Кишидатай мөн ижил хэлэлцээр хийх талаар өнгөрсөн оны дөрөвдүгээр сард тохирсон юм. Ф.Кишидагийн хувьд өнгөрсөн долоо хоногт "Их долоо"-гийн гишүүн орон болох Их Британи, Канад, Франц, Итали, Америкт айлчилсан билээ. Улмаар тус улсууд ирэх 5 дугаар сарын 19-21-нд Хирошимад "Их долоо"-гийн дээд хэмжээний уулзалт зохион байгуулахыг зөвшөөрсөн юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.