images

“Huawei” Бангладешийн оюутнуудад мэдээллийн технологийн сургалт хийж эхэллээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-01-17


    Хятадын технологийн “Huawei” компани Бангладешийн Технологи, инженерийн их сургуультай хамтран мэдээллийн технологийн чиглэлээрх анхны сургалтын хөтөлбөрөө хэрэгжүүлж эхэллээ. Энэ нь залуу суралцагчдад салбартаа тохирсон ур чадвар эзэмшүүлэх ашгийн төлөө бус сургалтын хөтөлбөр юм. Сургалт таван сар үргэлжлэх бөгөөд 5G болон IP сүлжээний тухай заах ажээ. Цаашид энэ хөтөлбөр 19 сэдвээр гэрчилгээ олгох 83 хөтөлбөр хэрэгжүүлэх юм байна. Хөтөлбөрт хамрагдсан залуус дэлхийн өнцөг булан бүрт суугаа гурван мянга гаруй технологийн мэргэжилтнүүдтэй харилцаа тогтоох боломжтой.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.