Япон: Онгоцны үйлчлэгчид долоо хоногт хоёр өдөр ажиллана
Анд нөхдийн мэдээ
2023-01-17
Японы “All Nippon Airways” агаарын тээврийн компани ирэх дөрөвдүгээр сараас эхлэн 8500 орчим онгоцны үйлчлэгчийг долоо хоногийн хоёр өдрийн ажлын системээр ажиллуулж эхлэхээр болсон тухай “Nihon Keizai” сонин мэдээллээ. Тус мэдээнд дурдсанаар хүүхэд болон өндөр настан асрах, өөр нутагт шилжин суурьших зэрэг шалтгаанаар богиносгосон цагаар ажиллах зөвшөөрөл авсан онгоцны үйлчлэгч нарын жилийн амралтын тоог урьдчилан тогтоож, уян хатан ээлжээр ажиллуулах юм байна. Гэхдээ компанийн үйл ажиллагаанд доголдол гаргахгүйн тулд долоо хоногт хоёр өдөр ажиллах багийн гишүүдийн тоонд хязгаар тогтоохоор төлөвлөж байгаа ажээ. Мөн долоо хоногт дөрвөн өдөр ажиллах тогтолцоо болон урт хугацааны амралт эдлүүлэх системийг дэмжих зэргээр тус улс ажил, амралтыг уян хатан байдлаар шийдэх аргад шилжиж буй тухай тус сонин мөн мэдээлсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.