images

28 настай бүсгүй "Miss Universe" тэмцээнд түрүүллээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-01-17


     28 настай филиппин гаралтай америк бүсгүй Р’Бонни Габриэль тус улсад зохион байгуулагдсан 71 дэх удаагийн "Miss Universe" тэмцээний алтан титмийг хүртжээ. Энэхүү тэмцээнд дэлхийн 84 орны төлөөлөгч оролцсон бөгөөд шилдэг гуравт шалгарсан Габриэль Венесуэл болон Доминиканы миссүүдтэй өрсөлдөн тэргүүн байранд шалгарчээ. Насны дээд хязгаарыг 28 насаар тогтоосон энэхүү тэмцээнд тэргүүлж чадсан тэрбээр титмээ гардан авахдаа "Нас нь эмэгтэй хүний ​​хувьд хэн бэ гэдгийг тодорхойлдоггүй" гээд "Miss Universe"-д оролцогчдын насны хязгаарыг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг онцлон хэлжээ. Техас мужийн Хьюстон хотод оршин суудаг Габриэль тус улсад цагаачилж ирсэн филиппин гэр бүлд төрсөн бөгөөд одоо загвар өмсөгч, загвар зохион бүтээгчээр ажиллаж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.