images

Тайваньчууд “Бид хятад хүмүүс” гэсэн уриаг эсэргүүцэв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-01-16


     Хятадаас Тайваньд экспортолж буй хүнсний сав баглаа боодол дээр "Бид хятад хүмүүс" гэсэн бичиг хэвлэгдсэн байгааг Тайваний эрх баригчид эрс эсэргүүцсэн байна. Тус улсын "Чөлөөт таймс" зэрэг мэдээллийн хэрэгслүүд мэдээлснээр, Тайваний эх газрын Хятадын асуудал эрхэлсэн байгууллага Хятадаас импортолж буй бүтээгдэхүүнд дээр цаашид ийм бичиг хэвлүүлэхийг зөвшөөрөхгүй гэж мэдэгджээ. Өнгөрсөн оны 3 дугаар сард "Тайваний бүс нутаг болон эх газрын худалдааны зөвшөөрөл"-д өөрчлөлт оруулах тухай мэдэгдэж импортын бараа бүтээгдэхүүн дээр тус арлыг нэгтгэх тухай сурталчилгааны чанартай бичиг байвал түүнийг арилгах талаар сануулж байсан ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.